Түгээмэл асуулт, хариулт

Ямар утсаар холбогдож мэдээлэл авах вэ?


Захиалга яаж өгөх вэ?

  • Та “Вебсайтны захиалга өгөх” хэсэг, Боловсрол сторе пэйж хуудасны https://www.facebook.com/Bolovsroldelguur чатаар болон 7741-1313 утсаар холбогдон захиалга өгөөрэй.

Захиалга яаж баталгаажуулах вэ?

  1. Хаан банк IBAN:95000500 5434176431 Бат боловсролын үр ХХК данс руу барааны төлбөрөө 100% бүрэн шилжүүлэх
  2. Төлбөр 100% орсны дараа захиалга баталгаажна. 
  3. Гүйлгээний утган дээр БАЙГУУЛЛАГА бол РЕГИСТРИЙН ДУГААР + ИМЭЙЛ ХАЯГ,  ХУВЬ ХҮН бол УТАСНЫ ДУГААР + ИМЭЙЛ ХАЯГ бичиж шилжүүлэх
  4. Тухайн өдрийн 16:00 цагаас өмнө захиалгаа баталгаажуулсан бол 24-48 цагийн дотор, түүнээс хойш өгсөн захиалга бол 48-72 цагийн дотор хүргэж үйлчилнэ.

Хаяг байршил хаана вэ?

  • УБ, БГД, 16-р хороо 4-р хэсэг, 28Б байр 2 давхар үйлчилгээ (Баруун 4 замаас Төв гандан өгсөх зам дагуу) Ганган апартмент 2 -ын 2 давхарт, Боловсрол сторе дэлгүүр
  • Видеогоор хаяг үзэх бол доорх холбоос руу дараарай: https://www.facebook.com/Bolovsroldelguur/videos/264446336476960/

Цагийн хуваарь хэдээс хэдийн хооронд вэ?

  • Өдөр бүр ажиллана
  • Даваа-Баасан: 09:00-19:00
  • Бямба, Ням: 10:00-19:00
  • Вэбсайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.

Үнийн санал хэрхэн авах вэ?

  • Та үнийн санал авах бол сонирхож байгаа барааны код, загвар, тоо ширхэгийг тодорхой илгээх,
  • Мөн манай дээр худалдаалагддаггүй барааг захиалах бол  тухайн барааны зураг, материал, хэмжээ, тоо ширхгийг тодорхой илгээх,
  • Үнийн санал хүлээн авах и-мэйл хаяг болон байгууллагын нэр, албан тушаал, утасны дугаараа үлдээгээрэй.
  • Бид үнийн саналыг түргэн шуурхай гарган, таны и-мэйл хаяг руу илгээх болно. 

Орон нутгийн унаанд тавьдаг уу?

  • Хөдөө, орон нутгийн барааг Вокзалын тээш болон Нарантуулын найдвартай унаанд тавьж өгөх ба зорчигч тээврийн автобусанд ачуулах боломжгүй болно. Ачаа, тээшний төлбөрийг захиалагч тал өөрөө хариуцна.

Энэ бараа бэлэн байна уу?

  • A: Бэлэн байгаа барааг та захиалах бол төлбөрөө 100%  хийж баталгаажуулна. Төлбөр баталгаажсанаас хойш 24-72 цагийн дотор таны бараа хүргэгдэнэ. 
  • B: Манай дээр худалдаалагддаггүй болон дууссан бараа та захиалах бол тоо ширхгээс хамаарч 2-4 долоо хоногийн дотор урьдчилсан захиалгаар ирэх боломжтой байдаг.

НӨАТ -тай үнэ үү?

  • Бүх бараа НӨАТ -тай худалдаалагддаг ба хүргүүлсэн барааны нөат ажлын 2-3 хоногт шивэгдэн, захиалагчийн и-мэйл хаяг руу илгээгдэнэ.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг уу?

  • Борлуулалтын менежерүүд маань Нэхэмжлэх, Гэрээ хэлцэл, Акт, Зарлагын баримт зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг хурдан шуурхай боловсруулж, байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой байдаг.

Урьдчилсан захиалга өгж болдог уу?

  • Бололгүй яахав. Та манай урьдчилсан захиалгын журамтай танилцаарай.

Урьдчилсан захиалгын журам

  1. Захиалагч тал ямар бараа бүтээгдэхүүн, хэдэн ширхгээр захиалахаас хамаарч урьдчилсан захиалгын үнэ санал гарна.
  2. Захиалагч урьдчилсан захиалгаа баталгаажуулахын тулд Хаан банк IBAN: 95000500 5434176431 Бат боловсролын үр ХХК данс руу нийт үнийн дүнгийн 50-иас багагүй хувийг шилжүүлнэ. 
  3. Урьдчилгаа төлбөр орсноос хойш үнэ саналд дурдсан хугацаанд барааг нийлүүлнэ. 
  4. Хэрэглэгч бараагаа хүлээн авсаны дараа үлдэгдэл төлбөрийг дээрх данс руу шилжүүлнэ. 
  5. Төлбөр 100 хувь орж баталгаажсанаар 24-48 цагийн дотор бараа хүргэгдэнэ. 

Жич: Захиалагч шинэ төрлийн бараа материал судлуулах бол тухайн барааны материал, хэмжээ, тоо ширхэг зэргээс хамаарч гадаад худалдааны албанаас 1-2 хоногт судлан үнийн санал илгээнэ.


Хямдрал, урамшуулал байгаа юу?

  • Тухайн цаг үеийн хөнгөлөлт, урамшуулалтад хамрагдаж болох ба бусад үеүдэд захиалгын үнийн дүнгээс хамаарч хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой.