Үйлчилгээний нөхцөл

ВЭБСАЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА

  • www.bolovsrolstore.mn вэбсайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэбсайт байна.
  •  “bolovsrolstore.mn” нь Бат боловсролын үр ХХК -ийн өмч байна бөгөөд энэхүү вэбсайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  • Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын захиалагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  • Энэхүү журмын бүх нөхцөлийг вэбсайтанд тусгасан байна.
  • Вэбсайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  • Компани вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  • Захиалагч вэбсайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэбсайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛҮҮД

  1. bolovsrolstore.mn нь Бат боловсролын үр ХХК -нийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь захиалагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
  • ”Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://bolovsrolstore.mn/-г 
  • ”Хэрэглэгч” гэж bolovsrolstore.mn үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “bolovsrolstore.mn”-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг
  • ”Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийн танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 
  1. Хэрэглэгч нь “bolovsrolstore.mn”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
  2. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах бүрэн эрхтэй. Татгалзсан тохиолдолд “bolovsrolstore.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох ба үр дагавар үүсэхийг анхаарна уу.
  3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Бат боловсролын үр ХХК /цаашид компани гэх/ болон худалдан авагч /цаашид захиалагч гэх/ нар /цаашид “Талууд” гэх/ хамтран хяналт тавина.
  4. “www.bolovsrolstore.mn” худалдааны тэмдэгт нь Бат боловсролын үр ХХК-нийн өмч байх бөгөөд энэхүү вэбсайтын лого, нэр , загварыг хуулах , олшруулах , дуурайх , өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  5. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.

ЗАХИАЛГЫН НӨХЦӨЛ

  • Компани нь 24 цагийн үйл ажиллагаатай, энэ хугацаанд захиалга хийж болно.
  • Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.
  • Хэрэглэгч өөрийн сонгосон бараагаа захиалж төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга баталгаажсанаар 24-72 цагийн дотор хүргэлт очно
  • Тухайн өдрийн 16:00 цагаас хойш захиалга хийсэн тохиолдолд дараа өдрийн 09:00 цагаас эхлэн захиалга баталгаажиж хүргэлтийн хугацаа бодогдож эхэлнэ.