Төлбөрийн нөхцөл & НӨАТ

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  1. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн очсоны дараа барааны буцаалт хийх боломжгүй.  Буцаалт хийх зайлшгүй нөхцөлд вэбсайтын “Буцаалтын нөхцөл” хэсгийн 9 дэх хэсэгт заасны дагуу шимтгэл төлөгдөнө.
  2. Вэбсайт дээр дээрх барааны үнэ нь НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдааны үнэ байна.
  3. Хэрэглэгч “www.bolovsrolstore.mn” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  4. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр алхмуудаа хийж захиалгаа баталгаажуулах болох цуцлах үйлдлийг хийнэ.
  5. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “www.bolovsrolstore.mn”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
  6. Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
  7. Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд “Бат боловсролын үр” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  8. Хэрэглэгч манай дэлгүүрийн тусгай хэрэглэгчийн, үнийн дүнгийн, цаг үеийн хөнгөлөлт зэрэгт хамрагдах боломжтой ба эдгээр хөнгөлөлт, урамшуулал нь давхцахгүй буюу аль 1 хөнгөлөлт, урамшууллыг  хэрэглэгч өөрөө сонгох эрхтэй.
  9. Цахим зээлээр худалдан авалт хийсэн хэрэглэгч захиалгаа өөрийн хүсэлтээр цуцлах нөхцөлд зээлийг судалсан үйл ажиллагаанд зарцуулагдсан зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шилжүүлэх боломжгүй.
  10. Захиалагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
  • Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)
  • Онлайн төлбөрийн хэлбэрүүд  (QPAY, SOCIAL PAY)
  • Банкны данс хоорондын шилжүүлэг
  1. Олон улсад ашиглах эрхтэй карт бол дамжуулагч банкны бодлого, тооцооноос шалтгаалан 5 хүртэл хоногийн дараа баталгааждаг болохыг анхаарна уу.
  2. Банк хооронд 3 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөр 11 цагаас хойш төлөгдөхийг анхаарна уу. Төлбөр баталгаажсанаас хойш захиалсан бараа 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.
  3. Вэбсайтад байрласан барааны үнэ нь, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдааны үнэ байна.

НӨАТ -Н БАРИМТ ИЛГЭЭХ ТУХАЙ

  • Захиалгын и-баримт нь захиалга хүргэгдсэнээс хойш ажлын 2-3 хоногийн дотор Захиалагчийн бүртгэлтэй цахим хаягт болон Хэрэглэгчийн профайл хэсэгт илгээгдэнэ.
  • НӨАТ төлөгч биш байгууллагын бараа бүтээгдэхүүний захиалгын и-баримт нь зөвхөн сугалааны эрхтэй илгээгдэнэ.
  • Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.

САНАМЖ

  • Хэрэглэгч төлбөр төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажаагүй гэж үзнэ.
  • Захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн компани хэрэглэгчид мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгчийн өөрийн овог, нэр, регистрийн дугаар, буцаалтын мөнгө хүлээн авах дансны дугаар, банкны нэрийг борлуулалтын менежер холбогдсоны дагуу мэдээлэл өгнө.
  • Захиалга цуцлагдах эсвэл барааг орлуулж өгснөөс үүдэн гарч буй мөнгөн зөрүүний буцаалтыг хэрэглэгчийн банкны данс руу Даваа, Лхагва, Баасан гарагт шилжүүлнэ. Хэрэв буцаалт гарах өдөр нь баяр ёслол болон бүх нийтээр амрах өдөр байвал дараагийн ажлын өдөр буцаалт орно.
  • Дээрх мэдээлэл бүрэн гүйцэт ирэх хүртэл мөнгийг буцаан олгох боломжгүй.