Нийслэлийн сургуулиудад хамгийн тулгамдсан асуудал – анги танхимын хүрэлцээ
2025-09-15Өнөөдөр Улаанбаатар хотын улсын ЕБС-ийн сурагчдын 35.3% нь хэт ачаалалтай ангид сурч байна. Харин нийслэлийн хэмжээнд сургуулийн хүрэлцээ ердөө 27.7% л хангагдаж буй нь бодит үнэн.
Анги танхимын дутагдлаас болж зарим сургууль өдөрт 3 ээлжээр хичээллэж, хүүхдүүдийн суралцах орчинд ноцтой дарамт үүсгэж байна. Судалгаагаар ойролцоогоор 100 орчим шинэ сургууль шинээр барих шаардлагатай гэж үзжээ.
Хэт ачаалалтай ангид сурагчийн анхаарал сарних, ядаргаа нэмэгдэх, сурлагын чанар буурах эрсдэлтэй.
Харин хангалттай орон зай, зөв ширээ сандал бүхий сургалтын орчин хүүхдийн суралцах идэвх, эрүүл мэнд, ирээдүйн хөгжилд эерэгээр нөлөөлдөг.
Хүүхдүүдийн боловсролын чанарыг сайжруулахын тулд бид зөвхөн шинэ сургууль төдийгүй зөв тавилга, зөв орчин бүрдүүлэх шаардлагатай.
#АсуудлыгБагаСахъя #БоловсролStore #ЭрүүлСуралцахОрчин